БОАЖЯ-д иргэд, аж ахуй нэгжээс ирүүлсэн гомдлын дагуу байгаль орчны үнэлгээ, судалгааны асуудлаар хяналт шалгалт, ажлын тайлан, судалгааны үр дүнг нээлттэй мэдээлсэн юм.
Хэвлэлийн хурлын үеэр БОАЖЯ-ны хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх мэдээлэл өглөө.
Тэрээр, "2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Хог хаягдалгүй болох, нүхэн жорлонг буулгах зэрэг жуулчдыг хүлээж авах ая тухтай нөхцлийг бүрдүүлэхээр БОАЖЯ-аас БОАЖЯ-аас 2023 оны хоёрдугаар сарын 28-нд 2,3,4 тоот албан даалгавруудыг гаргасан.
Монгол улсад хамгийн их тулгамдсан асуудал нь хог хаягдал, орчны бохирдлын асуудал байна
Эрүүл аюулгүй цэвэр орчинг бүрдүүлэх арга хэмжээг улс орон даяар хэрэгжүүлж байна. Хөрсний бохирдлын шинжилгээний дүнгээс харахад нийт дээжийн 88 хувьд нь нян, хөгц, мөөгөнцөр илэрсэн. Гэр хорооллын хөрсний дээжийн 93 хувьд нянгийн бохирдол ихтэй гарсан байна.
Үүнтэй холбогдуулан БОАЖЯ-аас албан даалгавар гаргасан. Монгол Улсын хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрчээ. Иймд энэ асуудлыг УОК-ын хуралдаанд танилцуулахаар бэлтгэл хангаж байна.
Мөн Гандантэгчэнлин хийдэд албан даалгавар өнөөдөр хүргүүлж байна. Гаднын жуулчид гандангаар үйлчлүүлэх нь элбэг. Тиймээс ариун цэврийг сахих нь зүйтэй. Мөн түүнчлэн Соёлын яаманд соёлын өвийг угааж цэвэрлэхтэй холбоотой их цэвэрлэгээний ажил зохион байгуулах албан бичиг хүргүүлнэ.
2023 онд найман их цэвэрлэгээ хийнэ. Мөн эзэнгүй нохой, муур ихэссэн. Тэдгээрийн тоог цөөрүүлэх албан даалгавар гарсан. Мөн ариун цэврийн байгууламжуудыг сайжруулах, тэр дундаа аялал жуулчлалын гол бүс нутаг, тусгай хамгаалалттай газар нутаг, олон улсын болон улсын чанартай авто замын дагуу үйлчилгээ явуулж байгаа ААН-үүдийн нүхэн жорлонг татан буулгаж, стандарт хангасан ариун цэврийн байгууламжтай болгоход онцгой анхаарч ажиллаж байна" гэв.
Хэвлэлийн хурлын үеэр:
- Гол мөрний урсац бүрэлдэх ус, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн санг хэрхэн хамгаалах талаар
- Ноён уулын дархан цаазтай бүсээс Канадын Сентера Голд ХХК н Кемпийг нүүлгэхгүй байгаа шалтгаан;
- Зарим агнуурын бүс нутгууд /Төв аймаг, Дундговь аймаг, Баян-Өлгий, гэх мэт/ давхцалтай, хоорондоо болон УТХГ-тай хил залгаа байршиж байгаа нь ховор амьтдыг хөөх, булаацалдах зэрэг зөрчил гаргахад хүргэж байна. Иймд агнуурын бүс нутгуудыг Засгийн газрын 2022 оны 19-р тогтоолоор баталсан журмуудаар зохицуулсан шаардлагад нийцүүлэн шинэчлэн тогтоох шаардлагатай эсэх;
- Ховор эмийн ургамлын асуудлаар
- Хэнтий аймагт Хэрлэн гол дээрх хайрга, дайрга олборлож буйг яагаад зогсоохгүй байгаа вэ гэх мэт эргэлзээ бүхий зайлшгүй тодруулга өгөх шаардлагатай зэрэг мэдээлэлд хариулт өглөө.
Шууд дамжуулалтыг үзэх: