Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2023.03.13 16:19
6819
Эцэг эхчүүд хүүхдийнхээ мэдээллийг Eschool аппликейшнээр дамжуулан хянах боломжтой

Монгол улсын Засгийн газар, Цахим хөгжил харилцаа холбооны яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар хамтран боловсролын салбарт цахим шилжилт хийхээр хэд хэдэн ажлыг хийгээд буй. Өнөөдөр Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал, Нийслэлийн мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат нар Сүхбаатар дүүргийн 4 дүгээр сургуульд цахим шинэчлэлт хийхээр ажиллаа.

Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал: 200 гаруй сургуульд "Eschool" платформыг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү аппликейшнээр дамжуулан эцэг эхчүүд, багш, сурагчид хүүхдийн дүн, хооллолт, автобусны хуваарь зэрэг мэдээлэлтэй танилцах боломж бүрдэж байгаа. Eschool аппликейшнийг ашиглахад дата унахгүйгээр үнэ төлбөргүй ашиглах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Мөн сургуулиуд болон нийтийн өмчлөлийн газруудад WIFI төхөөрөмж суурилуулах ажлыг хийж эхэлсэн.

Сургалт гэдэг бол суралцагч, эцэг эх, багш нарын хамтын ажиллагааны үр дүн. Энэ боломжоор хангахын тулд сургуулиудыг цахимжуулж байна. Төр хувийн хэвшлийн түншлэлээр цахим засаглалыг бэхжүүлэх ёстой. 

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат: Харилцаа холбооны зохицуулах хорооноос хийсэн судалгаагаар улсын хэмжээнд 1-6 дугаар ангийн хүүхдүүдийн 60 орчим хувь нь гар утас хэрэглэдэггүй гэжээ. Ийм учраас хүүхдүүд шаардлагатай тохиолдолд Итгэлтэй утсыг ашиглах боломж бүрдэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 20 гаруй сургуульд Итгэлтэй утас ажиллаж байна. Зөвхөн Итгэлтэй утсанд зориулж 7080 гэсэн дугаарлалтыг гаргасан бөгөөд 7080-аар эхэлсэн дугаар залгавал сургуулиас холбогдож байна гэж ойлгох хэрэгтэй. Нэг удаадаа 2 минут үнэгүй ярих боломжтой. Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын Н.Учрал гишүүний санаачилгаар Сүхбаатар дүүргийн бүх сургуульд гар утас суулгахаар ажиллаж байна. 

Нийслэлийн мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг: Нийслэлээс 70 ширхэг хүүхдийн автобусыг олгосон. Эцэг эхчүүд Eschool аппликейшнээр дамжуулан автобусаа хянах боломжтой. Тухайн автобусаар өдөрт 40-50 мянган хүүхэд үйлчлүүлж байна. Мөн сургуулиудад Киоск машин байрлуулсан бөгөөд сурагчид картаа уншуулан хоолонд орох, автобусанд суух зэрэг боломжийг бүрдүүлжээ.

Шууд дамжуулалтыг үзэх: