Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2023.03.15 12:57
1130
Т.Доржханд: Парламентын түүхэнд байгаагүй хүнд чуулган эхэлж байна

Өнөөдөр УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд чуулгантай холбогдуулж мэдээлэл хийлээ.

Тэрээр" Монгол улсын түүхэн дэх хамгийн хүнд, эргэлтийн шийдвэрийг гаргах учиртай хаврын чуулган юм шүү гэдгийг хэлье.  Монгол улсын түүхэнд тохиолдож байгаагүй маш том авлига, хулгайн асуудлууд яг энэ чуулганаар шийдэгдэх юм аа.

Хөгжлийн банкны хэлэлцүүлгийн үр дүнг хэлэлцэнэ, хариуцлага тооцох асуудал яригдана. Мөн нүүрсний түр хорооны асуудал энэ чуулганаар яригдаж нээлттэй хэлэлцүүлэг явж бас л хариуцлагын асуудал яригдана.

Хамгийн чухал нь бол ийм их хулгайтай, ядуу нийгмээрээ цаашид хөгжих юм уу? эсвэл энэ тогтолцоог өөрчлөх үү? гэдэг асуудал байгаа юм. Суурь нь өөрчлөгдөхгүй тохиолдолд хэчнээн бид хариуцлага тооцоод хэдэн хүмүүсийг шоронд явууллаа гээд бодит байдал өөрчлөгдөхгүй юм аа.

Монгол улсын парламентын түүхэнд хамгийн хүнд чуулган одоо эхэлж байна. Түүхэн шийдвэр гаргах үүрэг хариуцлага бүхий чуулган шүү. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх үү? үгүй юу гэдгийг зөвлөлдөх санал асуулгын хүрээнд 80 гаруй хувиар дэмжсэн шүү" гэв. 

Шууд дамжуулалт үзэх: