Нийгэм
2023.03.17 12:10
3098
Ерөнхийлөгчийн хориг тавьсан хуулийн төслийг УИХ 89.1 хувийн саналаар хүлээж авлаа

УИХ-ын /2023.03.17/ өдрийн чуулганы хуралдаанаар дараах хуулиудыг хэлэлцэв. Үүнд:

  • Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль 
  • Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай
  • Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай
  • Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай

Хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 89.1 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа.

Мөн УИХ-ын гишүүд энэхүү хуулийг ЗГ-ын хуралдаанаар дахин оруулж ирэх шаардлагатай гэсэн саналыг дэвшүүллээ.