Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шатны сонсгол үргэлжилж байгаа юм.
"Буян" ХХК ноолуурын үйлдвэрийн техник тоног төхөөрөмж шинэчлэл төслийн хүрээнд Голомт банкаар дамжуулан 14 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Зээл авах үед зээлийн муу түүхтэй байхад төслийн санхүүжилт олгосон хэмээн шинжээч дурдсан юм.
Зээлийн зарцуулалтын тухайд, нийт санхүүжилтээс 2.8 сая төгрөгийн бэлэн зарлага, хүүгийн төлбөрт 21 сая төгрөг, өөрийн хамаарал бүхий компаниудын данс руу 4.5 тэрбум төгрөгийг шилжүүлсэн аж.
Тэрээр сонсголын үеэр " Та нар аж ахуйн ажил хийж үзээгүй, 10 хүнд цалин тавьж үзээгүй бол нийгэмд болж байгаа асуудлуудыг хэзээ ч шийдэж чадахгүй ээ. Тэр худлаа.
Б.Жаргалсайхан гэдэг хүн би зээлээ төлмөөргүй байна. Монголд бизнес эрхлээд ашиг олох нөхцөл байхгүй юм байна лээ гээд яриад сууж байх нь үнэн хэрэгтээ аргалаад авахдаа аргат шар үнэг шиг, авсан хойноо юмаа өгөхгүй арслан бар шиг авирладаг гэгч болж байна
“Хөгжлийн банк”-ны мөнгө бол “Хөгжлийн банк”-ны банкны мөнгө биш татвар төлөгчдийн мөнгө.
Төсвийн мөнгө ч мөн адил та бидний татварын мөнгө юм. Ард иргэдийн татварын мөнгийг дээгүүрээ хуваагаад ууж иддэг юм бол иргэд нь шударгаар татвараа төлөх шаардлага байгаа юу? гэдэг асуудал... Энэ мэтчилэн улс төрд нөлөө бүхий хүмүүс зээлээ 10 жил төлөөгүй байхад ямар ч хариуцлагын асуудал яригддаггүй атлаа жирийн иргэд чадах чинээгээрээ төлөөд явахаар хар жагсаалтад оруулдаг нь энүүхэнд байдаг асуудал. Ийм байхад өнөөдрийн ороо бусгаа нийгэмд ядарсан иргэд татвар төлөх шаардлага алга.