Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.03.21 17:15
659
Өнөөдөр дэлхийн "дауны" өдөр тохиож байна
Өнөөдөр дэлхийн дауны өдөр тохиож байна. 
 
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2011 онд жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг Дэлхийн Дауны Өдөр болгон тунхаглаж энэ өдөр дауны хам шинжийн талаар зөв ойлголт түгээх, дауны хам шинжтэй хүмүүсийг нийгмийн бүх шатанд тэгш оролцуулан тэдний аз жаргалтай, утга дүүрэн, зорилго тэмүүлэлтэй амьдрахад хүн бүрийн оролцоо чухал болохыг таниулах зорилготой өдөр юм. 
 
Дауны хам шинжтэй хүмүүс бусдын адил амьдралынхаа туршид суралцаж, бусдын адил найзалж, сургуульд суралцаж, ажил хийж, ирээдүйн амьдралтайгаа холбоотой шийдвэрүүдийг гаргаж чаддаг.
Энэ өдөр нь дауны синдромтой хүмүүст санаа бодлоо илэрхийлэх боломж олгох, тэдний хэрэгцээ шаардлага, дуу хоолойг төр, засгийн бодлогод тусгахын тулд юуны түрүүнд даунтай хүмүүсийн талаар нийгэмд эерэг мэдээлэл, сурталчилгаа түгээх зэргээр бусдад нөлөөлөх үйл ажиллагааг зохион байгуулдаг юм байна.