Нийгэм
2023.03.23 11:50
1623
Хүнс, хөдөө аж ахуйн хөгжлийн түншлэлийн ээлжит хурал боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх зорилго бүхий Хүнс, хөдөө аж ахуйн хөгжлийн түнш бүлгийн ээлжит хурал /2023.03.23/ боллоо.

Тус арга хэмжээнд:

  • ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн Дарга Т.Жамбалцэрэн,
  • ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны Референт А.Амаржаргал,
  • ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны Референт Р.Будмаа,
  • ХХААХҮЯ-ны Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга О.Онон,
  • ХХААХҮЯ-ны Мэдээллийн технологи, статистикийн хэлтсийн дарга Ж.Батсайхан,
  • ХХААХҮЯ-ныМГНХ-ийн дарга Ц.Мөнхнасан,
  • "Монгол ногоо" үндэсний хөтөлбөрийн Зохицуулагч, агрономич Т.Төрмөндах нар болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
  • “Грийн липс” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ж.Пүрэвжав нарын албаны хүмүүс оролцлоо.

Олон улсын байгууллагуудыг төлөөлж:

  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа,
  • НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (UNIDO)-ын хөтөлбөрийн зохицуулагч Г. Мөнхболор,
  • АНУ-ын Элчин сайдын яамны Байгаль орчин, шинжлэх ухаан, технологи, эрүүл мэндийн салбарын төлөөлөл,
  • Европын Холбооны Улсуудын Монгол дахь төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны багийн ахлагч Адриен Мург,
  • Жайка-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч Накамүра Кэйго,
  • Жайка-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын Зөвлөх (NTC International) Такаши Кокегава,
  • Хөдөө аж ахуйн хөгжлийн Олон улсын сан (IFAD)-ийн Улс орны хөтөлбөрийн зөвлөх Сабина Шмидт,
  • Олон улсын санхүүгийн корпораци (IFC)-ийн “Монгол мах” төслийн удирдагч Д.Жигжидмаа нар болон хөгжлийн түншлэлийн гишүүд оролцож "Мал аж ахуйн өнөөгийн нөхцөл байдал" хамтын ажиллагааны хэтийн төлөвийн талаар ярилцлаа.

Уулзалтыг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (UNFAO)-ын Монгол улс дахь суурин төлөөлөгч Винод Ахужа нээж үг хэллээ. ХХААХҮЯамнаас салбарын хаваржилтын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй ажлын талаар танилцууллаа.

Түүнчлэн Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын санхүүжилтээр "Хөдөө, аж ахуйн нэмүү өртгийн сүлжээний Мастер төлөвлөгөө боловсруулах төсөл" хэрэгжиж байгаа бөгөөд энэхүү Мастер төлөвлөгөөний явцын талаар танилцуулга, мэдээлэл хийлээ. Төслийн зорилго нь ХАА-н стратегийн өртгийн сүлжээг хөгжүүлэх Мастер төлөвлөгөөг (MT) боловсруулж, бүс нутгийн хөгжлийн бодлого, Монгол Улсын ХХАА-н салбарын үндэсний хөтөлбөрт тусгах явдал юм.

Уг төсөл нь Монгол улсын хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих дараах 3 чиглэлээр ажиллаж байна.

  • Мастер төлөвлөгөө, Үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах.
  • ХАА-н бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг дэмжихэд чиглэсэн туршилтын төсөл хэрэгжүүлнэ.
  • ХАА-н маркетингийн платформ (ХААМП) байгуулна.