Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.03.23 12:27
1009
Нүүрсний хэрэгт холбогдож оргон зайлсан Н.Удаанжаргал 32 мянган ам.долларын зээл авч Америкт суралцаж байжээ

Боловсролын зээлийн сангаас зээл авсан хүмүүсийн мэдээллийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан олон нийтэд ил болгож буй талаар өчигдөр мэдээлсэн. Ээлжит нэр бүхий хүнээр Н.Удаанжаргал ил болов. 

“Тавантолгой төмөр зам” ХК-ийн Гүйцэтгэх захирал Норовсамбуугийн Удаанжаргал нь АНУ-ын Өмнөд Дакотагийн их сургуульд хоёр жилийн хугацаатайгаар хүний нөөцийн удирдлага чиглэлээр суралцахдаа Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам.долларын зээл авсан байна. 

Тэрээр нүүрсний хулгайн хэрэгт яллагдагчаар татан шалгагдаж байгаа. Шувуу ажиллагааны хүрээнд оргон зайлсан түүнийг гадаадаас авч ирэх учиртай юм.