Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.03.24 11:41
2244
Бүлэглэн дээрэм хийж 42 настай эрэгтэйн гар утас, бэлэн мөнгийг дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ


Цагдаагийн байгууллагад 2023 оны 3 дугаар сарын 23-ний өдөр "манай ах зодуулж дээрэмдүүлсэн байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага мэдээллийн дагуу Согино-Хайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсээс шалгахад 42 настай эрэгтэй "Б"-ын гар утас болон хэтэвчинд байсан бэлэн мөнгийг 15-28 насны А, Б, Б, О нар бүлэглэн дээрэмдсэнийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.