Нийгэм
2023.03.24 15:06
2295
Танилц: БЗС-аас их хэмжээний зээл авч гадаадад суралцсан улс төрчид, тэдгээрийн хүүхдүүдийн нэрс

Боловсролын зээлийн сангаас зээл авч, гадаадын 100 их сургуульд суралцсан 421 хүний нэр, эцэг эхийн нэр гэх мэт зээлтэй холбоотой мэдээллийг олон нийтэд ил тод болгосон.

Тэгвэл улс төрийн өндөр албан тушаалтнууд болон тэдгээрийн хүүхдүүд зээл авч гадаадын шилдэг их, дээд сургуулиудад суралцсан мэдээллийг хүргэж байна. 

  • Гомбожав Занданшатар, Занданшатар Алтангэрэл, Занданшатар Должинсүрэн, Баатаржавын Мөнхсоёл, Жадамба Энхбаяр, Отгонбаатар Мөнхжин , Рэнцэндорж Чингис, Жигжид Ганбат, Очирсүх Машбат,
  • Базар Габит, Нямдорж Анхбаяр, Банзрагч Отгонтөгс, Энхтүвшин Золбоо, Сангажав Баярбат ,Сангажав Баярмаа, Ламбаа Шинэцэцэг, Гомбожав Ариунбуян, Гончигдорж Уянгахишиг,
  • Баттөмөр Энхбаяр, Сухбаатар Эрдэнэболд, Агваанлувсан Ундраа, Баделхан Галия, Батжаргал Заяабал, Ганбямба Дөлгөөн, Бямбарагчаа Тэлмүүн, Гонгор Дамдинням Дашдондог Ганбат, Батцэнгэл Болор-Эрдэнэ,
  • Хадбаатар Бат-Ялалт , Норовсамбуу Удаанжаргал, Хурц Намуун , Раднаасэд Сийлэн, Тавинбэх Аминаа, Доржханд Эрдэм гэх улс төрчид болон тэдгээрийн хүүхдүүд хамрагджээ. 

Иргэдийн зүгээс эрх мэдэлтэй дарга, өндөр албан тушаалтны хүүхдүүд энэ зээл, тэтгэлэгт хамрагддаг гэх хардлага байсаар ирсэн. Тэгвэл эл асуудал бодит байдал дээр ил боллоо. Энэ асуудалтай холбоотойгоор олон нийтийн дунд нээлттэй сонсгол явуулахыг шаардаж эхлээд байгаа юм.