Улс төр
2023.03.27 13:38
2652
Өмнөговь аймгийн ИТХ-аас УИХ-ын дарга Г. Занданшатарт хүсэлт хүргүүлэхээр болжээ
Өмнөговь аймгийн ИТХ-ын 10 дугаар хуралдаан өнөөдөр болж байна. Энэхүү хурлын эхэнд цаг үeийн нөхцөл байдал буюу Өмнөговь аймгаас ссонгогдсон УИХ -ын гишүүн Д. Бат-Эрдэнэ, Н. Наранбаатар нарын бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг прокуророос УИХ-д хүргүүлсэн саналын талаар иргэд, сонгогчдоос ирүүлсэн саналыг сонссон байна.
 
Өмнөговь аймгаас сонгогдсон 2 гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг яригдаж байгаа нь Өмнөговь аймгийн 73 мянган иргэд УИХ-д төлөөлөлгүй болох , Өмнөговьчууд МУ-ын үндсэн хуульд зааснаар төрийн үйл хэрэгт шууд оролцох эрх хөндөгдөж байгаа учраас иргэдийн саналын дагуу аймгийн ИТХ-аас УИХ-ын дарга Г.Занданшатарт хүсэлт уламжлахаар болжээ.