Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2023.03.27 13:46
4367
МАН-ын бүлэг хуралдаж сонгуулийн тухай хуультай холбоотой 5 өөрчлөлтийг УИХ-д өргөн барихаар болов
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Тухайлбал ирэх лхагва гаригт ЗГ-ын саналыг аваад, УИХ-д өргөн барих бэлтгэлийг хангаж байгаа юм байна.
Сонгуулийн тухай хуультай холбоотой 5 өөрчлөлтийг тусгасан байна.
Сонгуулийг холимог тогтолцоогоор хийхээр өргөн барина. 38/38 буюу 50 хувь нь мажоритар системээр, 50 хувь нь намын жагсаалтаар сонгоно.
Сонгуулийн зардлыг бууруулах шаардлагатайг иргэд олон нийт онцолдог. Энэ хүрээнд зурагт самбар, шадар туслах зэргүүдийн тоог бууруулна.
Гадаадад байгаа сонгогчдын саналыг авна.
Улс төрийн намуудад босго тавина. Босгын хувийг гурван хувьд байлгана.
Нэр дэвшигчдийн доторх нэг хүйсийн хувь 30-аас доошгүй байна. Одоо мөрдөж байгаа хуульд 20 хувь байгаа бол 10 хувиар нэмнэ.
Share on Facebook
Share on Twitter
LIVE
Топ мэдээ