Эрэн сурвалжлах
2023.03.27 16:15
5122
Вера гоо сайхны эмнэлэгт хамрандаа мэс засал хийлгэсэн иргэн эрүүл мэндээрээ хохирсон талаар мэдээлэл өглөө

"Вера" гоо сайхны эмнэлэгт иргэн Н.Дагийсүрэн 2022 оны 12-р сарын 25-нд хамрын имплант утас хийлгүүлсэн ба үрэвссэнийгээ мэдэлгүй эмчээс зөвлөгөө авч, өвчин намдаах эм уусаар үрэвсэл нь даамжирч  тархи руугаа орсон гэв. Тодруулбал, баруун тархины доор үрэвсэлтэй болж хагалгаанд орох шаардлагатай болжээ. БГД-ийн 1-р хэлтэст хэрэг үүсгэн шалгагдаж байгаа ч гурван сарын хугацаанд шинжээчийн дүгнэлтийг хүлээж байна гэв.

Утас хийлгэсний дараа хөдөө явах болоод тухайн эмчдээ зовууриа хэлэхэд гаднаас нь хараад “Зүгээр, ямар ч асуудалгүй” гэсэн. Дараа нь хөдөө очоод биеийн байдал муудаж хөдөө эмнэлэгт хэвтэж байгаад өнгөрсөн нэгдүгээр сард буцаж ирж хамрынхаа утсыг “Вера” эмнэлгийн захирлаар нь авахуулсан байна."Вера" эмнэлгийн зүгээс тухайн эмчийг эмнэлгийн ажилтан биш, ажилж байгаагүй гэдэг тайлбар өгч байгаа. Гэтэл цагдаагийн байгууллагаар шалгуулаад явтал тухайн эмч нь ямар ч эмчлэх эрхгүй хүн юм билээ. Яагаад эмчлэх эрхгүй хүнээр эмчилгээ хийлгэдэг мөн тухайн эмнэлгийн захирал хариуцлага яагаад хүлээхгүй байгаа вэ гэдгийг маш их гайхаж байна" гэв.