Нийслэлд авто замын зогсоол болон нийтийн эзэмшлийн талбайд машинаа тавьж удаан хугацаанд машинаа аваагүй хэдэн жил сараар байлгаж буй тохиолдол хаа сайгүй байгаа. Тэгвэл энэ зэрэг хэнэггүй, хэрэггүй мэт олон хоног хаягдсан авто машинуудад мэдэгдэх хуудас нааж эхэлсэн байна. Мэдэгдэх хуудаст заасан хугацаанд тээврийн хэрэгслээ аваагүй тохиолдолд албадан ачих арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг мэдэгджээ.
Олон сар жилээр хөдөлгөөнд оролцохгүй нэг газраа удаан зогссон тээврийн хэрэгслүүд тоос тортогт дарагдаж урин дулаан болж буй энэ цагт Нийслэлийн өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөх цаашлаад нийтийн талбайд саад тотгор болж буй юм.
Нийтийн эзэмшлийн зам талбайд удаан хугацаанд хаягдсан авто машинуудад мэдэгдэх хуудас нааж эхэлжээ.
Заасан хугацаанд автомашинаа аваагүй тохиолдолд албадан ачих аж.