Бүтээн байгуулалтын ажил өрнөж эхэлж буйтай холбоотойгоор зарим зах, худалдааны төвд барилгын материалын ханш ямар байгаа болон барилгын компани, борлуулагчдаас тодрууллаа.
Барилгын голлох түүхий эдийн нэг бол цемент. Манай улс жилд 1.8 сая орчим тонн цемент хэрэглэдэг бөгөөд үүнийг дотоодын дөрвөн үйлдвэр хангадаг. Эдгээр үйлдвэрийн бүтээгдэхүүн буюу МАК, "Монцемент"-ийн цемент "Хангай" зах болон Гурвалжингийн гүүр орчимд 50 кг нь 23 000-25 000 (НӨАТ-тай, НӨАТ-гүйгээс шалтгаалж) төгрөгийн үнэ- тэй байв.
Энэ нь тонн нь 460 000-500 000 төгрөгийн үнэтэй гэсэн үг.
Тэгвэл өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарын дунд үед тонн цемент 310 000-330 000, 2021 оны мөн үед дунджаар 250 000 төгрөг байсан юм. Барилгын материалын үнэ хэт өсчээ.
Эх сурвалж: Өнөөдөр сонин