Үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдэд зориулсан худалдан авах ажиллагаа зохион байгуулах болон худалдан авах ажиллагаанд оролцоход анхаарах ёстой асуудлын талаарх сургалт болно.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023.03.03-нд зохион байгуулагдсан "Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн"-д Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хэрэгжүүлэх зургаан зорилтыг танилцуулсан. Тэрээр хэлсэн үгэндээ, "Хүнсний хувьсгал"-ын хэрэгжилтийн хүрээнд цаашид төр, хувийн хэвшлийн зүгээс дараах асуудлуудад анхаарч, хамтран ажиллах шаардлагатай гэж үзэж байгаагаа онцолж байв. Тодруулбал:
Төрийн тэргүүний санаачилсан "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөний хүрээнд болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн худалдан авах ажиллагааны газраас үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдэд худалдан авалтын талаар танилцуулга мэдээлэл өгч, санал солилцоно.
Сургалтын зорилго нь нэг талаас УИХ-ын 2022 оны "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, нөгөө талаас дотоодын үйлдвэрлэлийг төрийн худалдан авах ажиллагаагаар дэмжих ажлын хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд төрийн худалдан авах ажиллагааны эрх зүйн орчин, цахим систем, төрийн байгууллагуудад бараа бүтээгдэхүүн нийлүүлэхтэй холбоотой дотоодын үйлдвэрүүдэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, нөгөө талаас үйлдвэрлэл эрхлэгчид /захиалагч, нийлүүлэгч/ худалдан авах ажиллагаанд оролцоход анхаарах ёстой асуудлын талаар төрийн байгууллагын зүгээс мэдээлэл өгч, хоёр тал хоорондоо уялдаа холбоотой ажиллах юм.
Сургалт 2023 оны 03 сарын 30-ны өдөр 09:00 цагт МУИС, Багш, оюутны хөгжлийн төв, 5 давхар, 501 тоот Хурлын танхимд болно. Оролцох аж ахуй нэгжийн бүртгэлийг 51-261972 утсаар хүлээн авна.
Зохион байгуулагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар.