Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.03.29 09:44
2951
50 настай эрэгтэй гэр бүлийн маргааны улмаас цонхоор үсэрч амиа алджээ

50 настай эрэгтэй гэр бүлийн маргааны улмаас цонхоор үсэрч амиа алджээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо эрэгтэй хүн үсэрсэн тухай дуудлагыг 03.28-ны өдрийн 19:12 цагт хүлээн авсан байна. Улмаар Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б /50 настай эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн маргааны улмаас таван давхрын цонхоор үсэрч нас барсан байсан тул цогцсыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэсгийн байцаагчид шилжүүлэн өгсөн байна.