Нийгэм
2023.03.29 09:52
8751
Халдашгүй байдлын дэд хороо 3 гишүүнийг түдгэлзүүлэх асуудлаар хуралдана

Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр /2023.03.29/ 09.00 цагт УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэж хуралдахаар товложээ.

Өнгөрсөн  долоо хоногийн баасан гаригт УЕП-оос Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлээд буй юм.

Тэднийг хэрэг шалгах явцад нөлөөлсөн гэж үзэж, ийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал хүргүүлсэн юм.Халдашгүй байдлын дэд хороо уг асуудлыг хэлэлцэн дэмжвэл УИХ-д шилжинэ.

Халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүн: 

  • Цэндийн Мөнх-Оргил /Халдашгүй байдлын дэд хорооны дарга/
  • Нямаагийн Энхболд
  • Сүхбаатарын Батболд
  • Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ
  • Сандагийн Бямбацогт