ADMC төслийн зүгээс Octagon.mn бирж, ADMC 2.0 эхлүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Тодруулбал тус төслийн бүрэлдэхүүний зүгээс баримталсаар ирсэн гол үзэл санааны дагуу бодитой хөрөнгө оруулалтаар төслийн үнэ цэнийг хадгалах, төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө койн эзэмшигчдээ эрсдэлээс хамгаалах, үнийн түвшинг хадгалахад чиглэсэн олон ажлуудыг хийсэн байна.
Биржийн үйл ажиллагаа нээгдэх, ADMC 2.0 арилжаа эхлэх гэж байгаатай холбогдуулан дараах гол ажлуудыг ойрын 1 сарын дотор хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Үүнд: Мөнгөжүүлэх хөтөлбөр (ХОДЛЕР) - Ходлеруудыг ханшийн эрсдэлээс хамгаалах хөтөлбөр ADMC 2.0 төлбөр тооцоо хөтөлбөр - ADMC койны үнийн тогтвортой байдлыг хангах. өсгөх зорилготой ADMC 2.0 BURN - Койн шатаалт буюу нийлүүлэлтийн хэмжээг ихээр бууруулах хөтөлбөр
Ингэснээр зах зээл дэх койны тоо эрс багасаж үнэ ханшид эергээр нөлөөлөх боломжтой ADMC 2.0 HODL - Койны хуучин хадгалалтыг үргэлжлүүлэх, шинээр хадгалуулах хөтөлбөр Эдгээр хөтөлбөр нь ADMC төслийн харилцагчдыг эрсдэлээс хамгаалах, үнийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн аж.