Нийгэм
2023.03.29 13:15
9149
Н.Наранбаатар: УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэхгүйгээр шалгуулна

Өнгөрсөн  долоо хоногийн баасан гаригт УЕП-оос Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлсэн юм. 

Тэгвэл Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр /2023.03.29/ 09.00 цагт УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэж хуралдахаар товлосон.

Энэхүү бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудалтай Н.Наранбаатар гишүүн санал нийлэхгүй байгаагаа илэрхийллээ. 

''Өмнөговиос хоёр гишүүн сонгогдсон хоёулангынх нь бүрэн эрхийг түдгэлзүүлчих юм бол Өмнөговь тэндээс сонгосон сонгогчдын эрх зөрчигдөнө. Үндсэн хуулиараа сонгогчид маань төрийн төлөөллөө сонгоод УИХ-н илгээсэн. Тэгэхээр 2 гишүүн хоёулаа түдгэлзчих юм бол УИХ-д төлөөлөлгүй болчхож байгаа байхгүй юу. Тийм учраас бид нар тойргоо төлөөлөх үүрэгтэй. Дараагийн сонгууль болтол жил гаруй хугацаа байна. Энэ хооронд маш олон ажлууд хийгдэнэ. Олон хуулиуд батлагдана. Өмнөговь аймагт том бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ'' гэв.