Нийгэм
2023.03.29 14:00
8715
Д.Амарбаясгалан: Урьдчилсан мэдээгээр нэлээн зөрчил илэрч байгаа гэсэн мэдээллийг авч байна

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: 5ш ажиллагааны хүрээнд ‘’Шүүр ажиллагааг’’ миний хувьд хариуцаж ажиллаж байгаа.

Төрийн бүх түвшинд хуулийн зөрчилтэй албан тушаалд томилогдсон албан хаагчдын асуудлыг хөндсөн байгаа.

Урьдчилсан мэдээгээр нэлээн зөрчил илэрч байгаа гэсэн мэдээллийг авч байна.

Энэ дээр ямар хоёр асуудал үүсэж байна гэхээр

  • Нэгдүгээрт хууль зөрчиж томилогдсон бодитой асуудал байна.
  • Хоёрт төрийн албаны хуулийн хэрэгжилт нь өөрөө анхан болон дунд шатад яг амьдралд нийцэхгүй байгаа асуудлаас үүдэлтэйгээр төрийн албанд томилогдсон байдал нь төрийн албанд зөрчил үүсгэж байгаа хэсэг бас гарч ирж байна.

Өнөөдрийг хүртэл аль аль шатандаа хуулиа аргалаад, зохицуулалтыг хийгээд яваад байна гэсэн үг. Тэгвэл энэ шийдвэрийн үр дүнгээр төрийн албаны хуулийг анхан дунд шатанд нийцүүлж ялангуяа сумын түвшинд, зарим хүн ам багатай төв суурин газруудын түвшинд төрийн албаны шаардлагыг бүрэн хангаж тэнд ажиллах төрийн албан хаагчид олдохгүй байгаатай холбоотой асуудлууд үүсэж байгаа. Тэгэхээр энэ зохицуулалтыг бид ''Шүүр ажиллагааны'' хүрээнд хийж байгаа.