Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2023.03.29 22:15
5621
МАН бүлэг: Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.03.29/ ээлжит бусаар хуралдаж, УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцсэн шийдвэрийг хэлэлцлээ.

Хэлэлцсан асуудалтай холбогдуулан УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны мэдээллийг сонссон байна. Дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх асуудлаар тодорхой мэдээлэл өгч, тус хорооноос гаргасан шийдвэрийг танилцуулжээ. 

Бүлгийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ оролцож “УИХ-ын гишүүн бүрэн эрхтэй ч түдгэлзүүлэн шалгах хэрэгтэй” гэж байр сууриа илэрхийлсэн аж. 

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг дэмжиж,  УИХ-ын гурван гишүүнийг буюу Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлье гэдэгт бүлгийн гишүүдийн дийлэнх олонх санал нэгджээ.