Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.03.30 13:21
4210
Зэвсэг ашиглан бусдын орон байрны гэрчилгээг авахыг оролдсон этгээдүүдийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна

Цагдаагийн байгууллагаас Ука хочит Л.Алтанхуягийн бүлгийн Хулнаа хочит Хулансамбуу нь Цэнгэл хочит Б.Батцэнгэл, Уугаа хочит Б.Ууганзаяа нартай бүлэглэн Э.Сумъяажаргал гэх /эмэгтэй/-ын захиалгаар 2022 оны 12 дугаар сард иргэн “Б”-г Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд оруулж хэрэг үйлдсэн эсэхийг шалгаж байгаа аж. 

Тодруулбал эд хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж, хохирогчийг зодон биед нь гэмтэл учруулж, зодох үедээ бэлгийн дур хүслээ ёс бусаар ханган хүчиндэж, өөрт нь болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлж, бие болон сэтгэл санааны хохирол учруулан түүний эд хөрөнгийг захиалагч этгээдэд хууль бусаар шилжүүлсэн хэргийг илрүүлжээ.

Тус хэрэгт 15 этгээдийг холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.8, 2.10 дахь хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна. 

Шууд үзэх: