Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.03.30 13:41
1188
Ж.Золбаяр 20гр хориотой бодис хадгалж, хэрэглэсэн нь тогтоогдсон тул шинжээч томилж шалгаж байна

Цагдаагийн байгууллагад энэ оны 03 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хар тамхи хэрэглээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн хэргийг мэдээлсэн. 

Тодруулбал шалгалтаар иргэн Ж.Золбаяр нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетра гидро каннабинолын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй 20 гр бодисыг хууль бусаар олж аван хадгалж байсныг илрүүлсэн байна. 

Мөн тухайн иргэний биологийн дээжид тавьсан сорилоор дээрх мансууруулах төрлийн бодисыг хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон тул нарийвчилсан шинжилгээ хийлгэхээр Шүүх шинжилгээний ерөнхий газарт шинжээч томилж, тухайн үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.