Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2023.03.30 14:11
3989
Н.Наранбаатар: Надад байр авахад зориулж УИХ-аас 50 сая төгрөгийн дэмжлэг өгсөн

Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдоод буй гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал яригдаж МАН-ын бүлэг болон Хяналтын дэд хороо түдгэлзүүлэхийг дэмжсэн. 

Тус асуудлыг хүрээнд түдгэлзүүлэх гишүүдийн тоонд ороод байгаа Н.Наранбаатар гишүүнээс тодрууллаа. 

Тэрээр" Би бол нээлттэй явуулахыг хүсэж байна. Намын бүлэг болон дэд хорооны саналыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Шинэ сэргэлтийн бодлогын хамаг том төслүүд хэрэгжиж буй том аймагт төлөөлөгчгүй л болох гээд байна. Одоо ашигт малтмал, байгаль орчны хуулийн төслүүд орох гэж байна. Ууг нь байж байвал таван үг дугарч УИХ-даа байж байвал хэрэгтэй л байна. 

Миний 16 объектыг битүүмжилсэн гэдэг андуурал байх, тийм юм байхгүй прокуророос дахиад асуувал зөв хариулах байх. Манай төрсөн дүү бизнес хийдэг, хоёр машин оруулж ирсэн. Хятадын гаалийг зохицуулаад оруулж ирнэ гэж байхгүй шүү дээ. Зээлээр авсан, төлөөд явж байгаа. 

Би маршал таунд 4 өрөө байр авсан юм. Хуучин байраа зараад, дээрээс нь хөдөөгөөс сонгогдсон гишүүдэд УИХ-аас 50 сая төгрөгийн дэмжлэг өгсөн өгсөн тэрийг нийлүүлээд, хаан банкнаас зээл авсан. Үүнийг л одоо үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж яриад байна" гэлээ. 

Шууд дамжуулалт үзэх: