Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.03.30 14:51
4004
Г.Эрдэнэбат: Дараалан яриад байгаа "Авлигын" хэргүүдийг улстөржилт гэж харж байна

Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат" Гурван гишүүний бүрэн эрхийн асуудал Улс төрийн захиалгатай гэж харагдахаар байна. Энэ хэргийг хуулийн хүрээнд зөв шийднэ гэхээсээ илүү эдгээр гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбоотой асуудал захиалгатай тоглоом гэж харж байна.

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй 4 гишүүний шүүх хурал явагдаж байна. Тэр хүмүүсийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр энэ асуудлыг шийдэж болж байгаа юм бол энэ 3 гишүүн дээр яагаад болохгүй байгаа юм. УИХ-ын халдашгүй байдлын халхавч дор хэн нэг хүн эрүүгийн хариуцлагаас мултрахгүй байх ёстой. 

Сонирхолтой нь УИХ-ын тухай хуулиар гишүүний халдашгүй байдлын асуудлыг ХБ-ын дэд хороо, хууль зүйн байнгын хороо, төрийн байгуулалтын дэд хороогоор хэлэлцээд ТББХ-ны саналаар УИХ-ын чуулган санал хурааж нууцаар шийддэг.

Үүнийг ямар нэг намын бүлэг шийдэх асуудал байхгүй. Хэрвээ хууль зүйн асуудал юм бол тухайн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай, шаардлагагүй тухайг хэлэлцдэг ХЗБХ, ТББХ, ХБДэд хороо дундуур яагаад намын бүлэг хуралдаж байгаа юм. 

Авлигатай тэмцэх шударга ёсыг тогтоох гэдэг бол Монголын нийгэмд бүхэл хүмүүсийн хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагын хийх ёстой ажил. Монгол улсын ерөнхий прокурор өнөөдөр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг гаргах нь үүрэг хариуцлагын сайн хэрэг.

МУ-ын Засгийн газрын гол ажил улс орны эдийн засгийг сайжруулж, авлигагүй орчин бүрдүүлэх ёстой. Өнөөдөр нийгэмд хүмүүсийн бухимдлыг дуулиантай эрүүгийн хэргээр тэжээж байна.

Бид нар нийгэмдээ шийдэж чадахгүй байгаа олон асуудлаа больж муу хогийг шоронд суулгавал таарна гэдэг үгээр голоо зогоож байна. Энэ бол улстөржилт. Цувуулаад яриад байгаа авлигын хэргүүдийг улс төрийн шалгаантай гэж харж байна" гэлээ. 

Шууд дамжуулалт үзэх: