Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.03.30 15:30
2589
Зөвшөөрөлгүй тэсрэх бодис ашиглан их хэмжээний алт олборлосон бүлэг этгээдүүдийг 461-р ангид хорьжээ

Цагдаагийн байгууллагаас олон удаагийн ял шийтгэл эдэлж байсан эрүүгийн элементүүдийг илрүүлжээ. 

Тухайлбал Моононгийн Батлхагва, Няд хочит Эрдэнэ-Очирын Батболд, Аймгийн арслан Басгаадайн Батхуяг нар нь бусадтай бүлэг зохион байгуулалтад орж орон нутаг дамжин тусгай зөвшөөрөлгүй тэсэрч дэлбэрэх бодис ашиглан газар ухсан байна.

Улмаар хууль бусаар их хэмжээний ашигт малтмал алт/ олборлосон, иргэдийг айлган сүрдүүлсэн, төрийн албан тушаалтнуудад авлига өгсөн, мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг энэ оны 03 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүрэгт байдаг “Тайж зочид” буудлаас хар хувцастай тусгай бүлгийн залуус баривчилгаа явуулж ШШГЕГ-ийн харьяа хорих 461 дүгээр ангид хуяглан хүргэж цагдан хорьжээ.