Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.03.31 14:00
3348
СУМЪЯА-гаа босгоцгооё...

NBS TV, Папараци.мн сайт болон бусад сайт телевиз гэх мэт хэвлэл мэдээллийн байгууллагад  20 гаруй жил ажиллаж, үнэний дуу хоолой болсоор ирсэн сэтгүүлч М.Сумъяабазарыг танихгүй хүн ховор бизээ.

Түүний хувьд сүүлийн жил гаруй хугацаанд “Нойр булчирхай, сахар, дотуур цус алдалт, цусны багадалт" гэсэн оноштойгоор эмнэлгийн байгууллагын хяналтад орж, хоёр сарын  өмнө ухаангүй эмнэлэгт хүргэгдэж өнөөдөр хүнд өвчинтэйгөө тэмцэж байна. 

Эмнэлэгт ухаангүй комын байдалтай очсон бөгөөд сэхээний тасагт удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлж,  үргэлжлүүлэн эрчимт эмчилгээний тасагт эмчилгээгээ үргэлжлүүлсэн юм. 

Ийнхүү удаан хугацаанд  олон хүчтэй эм тариа хийлгэсний улмаас тэрбээр одоогоор булчингийн сулралтай, биеийн жингийн алдагдалтай, байнгын эмнэлгийн хяналтад байх шаардлагатай болсон.

Иймээс хамтран зүтгэгч сэтгүүлч найз нөхөд, ах эгч нар нь ярилцаад бид албан ёсны зөвшөөрөл өөрөөс нь авч ХАНДИВЫН АЯН өрнүүлэхээр боллоо.

СЭТГҮҮЛЧ СУМЪЯАД чин сэтгэлийн хандив өргөхийг хичээнгүйлэн хүсэж байна. 

Утас-98100095 Хандаа ( дүү )
Хандивын данс-5169041880 Батдорж ( дүү )