Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.04.03 16:22
5049
Циркгүй циркчид "Бөхийн өргөөнд" амиараа дэнчин тавин тоглолт хийж байна

Монгол улс гэдэг айл өөрийн гэсэн дэлхийд тамгалагдсан циркийн уран бүтээлчидтэй хэдий ч циркийн байргүй болоод 15 жилийг үдэж байна. Энэ урт хугацаанд цирк хөгжиж дэвших гэхээс илүүтэй хүүхэд багачууд циркийн тухай сонсож ч амжилгүй өсөж байна. Японы сумо бөхийн Их аваргыг Монголын ард түмэн уухайлан хүндэтгэж байсан ч эх орондоо ирээд "Хүүхэд, залуусын" боломжоос хулгайлна чинээ санаагүй юм. Хувьчлагдсан цагаас эхэлж ард иргэд циркийн барилгаа буцааж авахаар тэмцэж, шаардсаар ирсэн ч мөнгөтэй эрх мэдэлтнүүдийн гинжин хэлхээг тасалж чадахгүй байгаа юм. 

 

Угтаа дэлхийд 5-т эрэмбэлэгддэг циркийн барилга бол улсын төсвөөр  баригдаагүй, Румины ард түмний хандиваар боссон бүтээн байгуулалт гэгддэг. 

Өдгөө олон жилийн хугацаанд циркийн амьтадгүй болж, уран бүтээлчид нь амьдралаа хөөж уран бүтээлээ орхисон нь олон аж. Олон улсын мэргэжлийн циркчид ирээд мэргэжлийн бус газарт амь насаараа дэнчин тавин тоглолт хийж байна. 

Аса аварга циркийг хувьчилж аваад түүх болон үлдэх циркийн хөгжмийн архивыг шатааж, циркчдийн өмсөж зүүж байсан хувцас хэрэглэлийг шатаасан нь хамгийн харамсалтай хэмээн үе үеийн ахмад циркчид ярьдаг. 

Соёлын сайд Ч.Номингийн ам ажил нь зөрж өнөөг хүртэл циркийн асуудлаар дугарах нь битгий хэл дурдах ч үгүй байна. Тэрбээр 2021 онд " Циркийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж уран бүтээлчдийг бэлтгэлээ хийх боломжоор хангана. Одоо байгаа цирк гэрээнийхээ үүргийг биелүүлэх ёстой" хэмээж байсан хэдий ч өнөөдрийг хүртэл огт сураг ажиг алга. 

Хууль бусаар хувьчлагдсан хөрөнгөө төр буцааж авах хэрэгтэй ч үе үеийн Засгийн газрын дийлдэггүй асуудлын цаана ашиг сонирхлын зөрчил нуугдаж байна. 

Аялал жуулчлалын салбарыг ч циркээр дамжуулан хөгжүүлэх бүрэн боломж Монголчуудад байсан

   Хувьчлагдсан зүйлийг буцааж авах боломжгүй хэмээн хаацайлж байгаа хэдий ч зүй ёсны шаардлагын дагуу зориулалтын барилгаа буцаан авч ирээдүй хойчдоо боломж олгооч!