Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.04.04 09:27
7449
Машины тээшнээс хүлүүлсэн байдалтай эрэгтэй хүний цогцос олджээ

Булган аймгийн Орхон сумын хоёрдугаар багийн Халиун гэх газарт приус-11 маркийн автомашин хоёр хонож байна гэх дуудлага ирсэн байна.

Дуудлагын дагуу аймгийн цагдаагийн шуурхай бүрэлдэхүүн очиж үзлэг хийхэд уг машины тээшнээс хэн болох нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос хүлүүлсэн байдалтай олдсон байна. Хэргийг Булган аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.