Булган аймгийн Бугат сумын түүхт 100 жилийн ойг угтан засаг дарга Х.Ууганбаярын нэрэмжит төгсөгчдийн анхдугаар гар бөмбөгийн тэмцээн боллоо. Тэмцээнд үе үеийн төгсөгчдийн 28 баг өрсөлдөж, аваргуудаа тодруулсан юм.
Тэмцээнийг гурван үе болгон зохион байгуулсан бөгөөд 2010-2023 оны төгсөгчдөөс алтан медалийг 2014 оны төгсөгчид хүртсэн бол, ахмад үеийн төлөөллөөс 1992 оны төгсөгчид тэргүүлжээ. Төгсөгчдөд зориулан дурсамж хичээл орж, урлагийн арга хэмжээг зохион байгуулсан байна.