Нийгэм
2023.04.07 08:55
1249
Яармагийн айлуудад зэвтэй ус очиж байгаа нь чанаргүй шугам сүлжээтэй холбоотой

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 мянга гаруй хүн амьдардаг 10 гаруй хотхоны айлууд зэвтэй усаар ундаалсаар удаж байна .Иргэдийн зүгээс хотын төвөөс зайдуу, цэвэр агаарт амьдрах гэж зах зээлийн ханшаас үнэтэй орон сууц худалдан авсан ч ингэж хохирч байгаадаа бухимдалтай байгаа юм. Арга ч үгүй биз, эрүүл мэндтэй шууд холбоотой асуудал учраас тэр. 

 

Тэгвэл албаныхны хийсэн дүгнэлтээр чанаргүй шугам сүлжээ гэж гарсан байна. Тодруулбал, зэвтэй ус гоожиж байгаа нь ундны усыг дамжуулж буй шугам хоолойноос хамааралтай гэсэн дүгнэлт гарсан байна.