МАН-ын удирдах зөвлөл хуралдаж УИХ-ын гишүүн, Боомтын сэргэлтийн сайд Х.Булгантуяаг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар сэлгэн томилж, Б.Тулгыг Боомтын сэргэлтийн сайдаар томилохоор болжээ.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нь 2022 оны наймдугаар сард Боомтын сэргэлтийн сайдаар томилогдон 8 сарын хугацаанд ажилласан юм. Түүнийг өнөөдрийн МАН-ын удирдах зөвлөлийн хуралдаанаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар сэлгэн томиллоо. Мөн МАН-ын нарийн бичгийн дарга Б.Тулгыг Боомтын сэргэлтийн сайдаар томилж өнөөдөр тангаргаа өргөхөөр боллоо.