Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.04.10 12:30
994
Л.Наранбаатар: Өнөөдөр надад хүмүүс дургүй байж болно гэвч "Авлигатай" тэмцэж буй Засгийн газрынхаа эсрэг ажиллаж байна

Хөтөлийн цемент шохой ТӨХК-ийн захирал Л.Наранбаатар мэдээлэл хийлээ.

Тэрээр "Би хөтөлийн цемент шохой ТӨХК-д захирлаар томилогдоод 365 хоног болж байна. Энэ хугацаанд 5000 тонн цемент үйлдвэрлэлээ. Энэ бол 2015 оноос хойш хамгийн дээд, түүхэн үйлдвэрлэл хийсэн гэсэн үг. Тус үйлдвэрийг и2015 онд ашиглалтад ороход 1 сая тонны хүчин чадалтай гэж Улс тооцоолж байсан. Үнэн хэрэгтээ хуучин үйлдвэр байж таарсан. Олон нийтийн шүүмжлэлд ажилласан ч гэсэн одоо байгаа хүчин чадлаараа бол сайн ажилласан гэдгийг хэлье. 

Мөн анх удаа 150 тэрбум төгрөгийн орлогыг энэ үйлдвэрийн 40 жилийн түүхэнд хийлээ. 30 тэрбум төгрөгийн татварыг улсад төлсөн байна. Өмнөх жилүүдэд, жилдээ 5-6 тэрбум төгрөгийн татвар төлж байсныг харьцуулах юм бол 5 дахин өндөр татвар төлсөн байна. 

Бумбын тахилгад 180 сая төгрөг зарцуулсан гэж ташаа мэдээлэл, яг аудитын тайлангаар 5,9 сая төгрөг байгаа. Амарбаясгалан хийдэд жил болгон Монголчууд тэр аяараа очдог юм байна лээ.

Манай байгууллагын удирдлагууд жил болгон очиж ажил үйлсээ даатгаад 40 гаруй жил болж байгаа. Уламжлалтай холбоотой зүйл дээр гар татаж чадаагүй. 

Архи согтууруулах ундааны хувьд 60 мянган төгрөгт хэн авсан нь мэдэгдэхгүй пиво уусан байна лээ. Буцааж төлүүлсэн. 

 

Манай компанийн бүх эдийн засгийн ажилчид санхүүгийн тоон мэдээллээ аудит-д өгсөн боловч дүгнэлт гаргаагүй. Өнөөдөр Л.Наранбаатрын ажлын хамт олон ололт амжилтаа дүгнүүлэх өдөр, гэтэл бидний ололт амжилтыг төдийлөн дүгнэхийг хүссэнгүй юу. Танай эдийн засгийн үзүүлэлтийг дүгнэх боломжгүй гэдэг дүгнэлт тавьсан" гэв. 

Шууд үзэх: