Нийгэм
2023.04.10 17:49
1281
Дуурийн театр түүнийг олж хараагүй ч дэлхий түүнийг харж байна

Монголын сонгодог урлагийн хөгжлийн дэлхий дахинд таниулж яваа СТА Э.Очирсайхан Литва улсын Вильниус хотод зохион байгуулагдсан “Virgilius Noreika” –н нэрэмжит Олон улсын “В” зэрэглэлийн уралдаанаас шагнал хүртлээ. Тус уралдаанд 43 орны 550 дуучин өрсөлдсөн ба Финалын шатанд Армени, Украйн, Солонгос, Хорват, Монгол, Испани улсын шилдэг дуучид шигшигдэн үлдсэнээс Э.Очирсайхан тусгай байрыг эзэлсэн байна.

Түүний хувьд мэргэжлээрээ ажиллах чин хүсэлдээ хөтлөгдөн ДБЭТеатр-т 5 удаа шалгуулсан боловч одоог хүртэл татгалзсан хариуг авчээ. Гэсэн хэдий ч сонгодог урлагт зүтгэх хүслээ гээлгүйгээр дэлхийн зэрэглэлийн өндөр чансааны олон уралдаан тэмцээнд оролцон өөрийн чансаа, ур чадварыг гайхуулсаар байгаа юм. Мөн тэрээр Испанийн алдарт дуучин Пласидо Доминго-н нэрэмжит олон улсын “А” зэрэглэлийн уралдаанд оролцох урилгаа аваад байгаа юм.