Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.04.11 11:33
1425
Хүн бүр байгаль хамгаалагч зөвлөгөөн болж байна

Хүн бүр байгаль хамгаалагч зөвлөгөөн болж байна. Зөвлөгөөнөөр байгаль орчны экологийн асуудал, зуслангийн бүсийн газар олголт зэрэг байгаль хамгааллын асуудлуудыг хэлэлцэн, стандартыг сайжруулахаар ажиллаж байна.

Нийслэл Улаанбаатар хотод усны тухай хууль зөрчин Туул гол, Сэлбэ гол, Дунд гол руу бохирдлоо хаях, химийн хортой, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах зэрэг гэмт хэрэг их гардаг байна.

ЭЦА-ны дэд дарга Т.Баатар: "Шунахай хүмүүсийн балгаар байгаль орчин сүйтгэгдэж байна. Иргэд ховор болон нэн ховор ан амьтан, хөлдөөсөн эд эрхтэн зэргийг Улаанбаатар хот руу оруулах оролдлого их хийдэг. Энэ нь Экологийн тэнцвэрт байдал алдагдахаас гадна тухайн иргэн их хэмжээний торгуульд унадаг байна. Нэн ховор амьтдын байгаль экологийн үнэлгээ өндөр байдаг. Энэ үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлж төлдөг гэдгийг иргэд ухамсарлаасай. Энэ зөвлөгөөнөөр байгаль хамгааллын асуудлыг хэлэлцэн гарц гаргалгааг ярилцана" гэв. 

Шууд дамжуулалтыг үзэх: