Нийгэм
2023.04.12 08:43
1007
БНСУ хууль бусаар оршин суугчдыг албадан гаргах хугацаагаа дахин сунгалаа

БНСУ-д хууль бусаар оршин суугчдын тоо өнгөрсөн онд эрс нэмэгдэж 400 мянга гаруй болсон. Үүнтэй холбоотойгоор тус улсад хууль бус оршин суугчдыг албадан гаргах ажиллагаа он гарснаас хойш эрчимтэй явагдаж байгаа билээ.

Тэгвэл хууль бус оршин суугчдыг албадан гаргах ажиллагааг ахин сунгаж долдугаар сарын 02-ны өдрийг хүртэл болгожээ. Энэ талаар Сонгосны Хууль зүйн яам, Цагдаагийн газраас өнгөрсөн долоо хоногийн Даваа  гарагт мэдээлжээ.