Өмнө нь Эрүүл мэндийн өдрүүдийг мэргэжлийн 23 эмчийн бүрэлдэхүүнтэй баг баруун 5 суманд ажиллаж Сант, Хушаат, Баруунбүрэн, Орхон, Орхонтуул, Сайхан сум, Номгон тосгоны нийт 444 иргэнийг үзлэг, оношилгоо, эмчилгээнд хамруулж байсан юм.
Энэ удаа Цагааннуур сумаас 251 иргэн хамрагдсанаас том хүн 98, хүүхэд 153, Түшиг сумаас 280 иргэн хамрагдсанаас том хүн 97, хүүхэд 183 байна.
Үзлэгт нийт 531 хүн хамрагдаж дараах төрлийн үйлчилгээ авав. Үүнд:
- Эмчилгээний эмчийн амны хөндийн үзлэг, шүдний өнгөц болон дунд зэргийн цоорол ломбодох, хүүхдийн шүдний цоорлоос хамгаалах фторт түрхлэг, хүүхдийн сүүн шүдний цоорол зогсоох хар түрхлэг
- Согог заслын эмчийн үзлэг, зөвлөгөө, хиймэл шүдэлбэр / авагддаг болон авагддаггүй/-ийн зөвлөгөө, бүх төрлийн бүрээс болон имплантны зөвлөгөө, гажиг заслын эмчийн үзлэг, авагддаг аппарат болон авагддаггүй аппаратны зөвлөгөө
- Гажиг заслын эмчийн үзлэг зөвлөгөө
- Нүүр амны мэс заслын эмчийн үзлэг, шүд авалт, уруулын хөвч уртасгах, хэлний хөвч уртасгах зөвлөгөө, эрүү нүүрний үрэвсэлт өвчин, толгой хүзүүний хавдрын анхан шатны үзлэг, зөвлөгөө зэрэг багтжээ.