Дөрөвдүгээр сарын 10-нд Баянхонгор аймагт хүчтэй шороон шуурга шуурсны улмаас дөрвөн айлын гэр нурж, ашиглах боломжгүй болжээ.
Тодруулбал:
- Баянхонгор аймгийн Баянлиг сумын нэгдүгээр багийн “Дунд хөх хүрэм толгой” гэдэг газар дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 07:00-08:00 цагийн орчим 20 м/с хүртэл шороон шуурга шуурсаны улмаас иргэн Б-ийн 4 ханатай 1 гэр нурж, ашиглах боломжгүй болсон.
- Баянхонгор аймгийн Баянлиг сумын Баян-Аараг 2 дугаар багийн “Муруй” гэдэг газар дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 12:00 цагийн орчим 21 м/с хүртэл шороон шуурга шуурсаны улмаас малчин Ө-ын 4 ханатай 1 гэр нурж, ашиглах боломжгүй болсон.
- Баянхонгор аймгийн Баянлиг сумын Хатансуудал багийн “Өлзий” хороолол дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 13:00 цагийн орчим 19 м/с хүртэл шороон шуурга шуурсаны улмаас иргэн Б-ын 4 ханатай 1 гэр нурж, ашиглах боломжгүй болсон.
- Баянхонгор аймгийн Баянговь сумын Хэлтгий булаг багийн “Зэрэглээ” гэдэг газар дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 12:00 цагийн орчим 32 м/с хүртэл шороон шуурга шуурсаны улмаас малчин Б-ийн 5 ханатай 1 гэр нурж, ашиглах боломжгүй болсон тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.