Нийгэм
2023.04.14 13:50
11479
Эмч нарын буруугаас болж дөнгөж төрсөн хүү эрүүл мэндээрээ ноцтой хохирсон асуудлаар хүүгийн ээж мэдээлэл хийлээ

"Өргөө" амаржих газрын эмч нарын буруутай, хариуцлагагүй үйлдлээс болж зургаан сартай хүү нь эрүүл мэндээрээ хохирсон талаар иргэн Х.Эрдэнэцэцэг мэдээлэл хийлээ.Тэрбээр  "Намайг өглөө очиход ээлж хүлээлцэж байна, хүлээгээрэй гэсэн. Төрхийн өрөөнд ороход "Ус гарсан байна" гээд төрөх орон дээр гаргасан.Тасгийн эрхлэгч нь өөрөөрөө төрөх боломжтой юм байна гэсэн. Ус гарсан учраас сэдээлт хийсэн. Базалт удаан байсан болохоор нийт гурван удаа сэдээлт хийсэн. Ус гарчхаад байхад хоёр хоног төрөхийн өрөөнд хонуулаад, аравдугаар сарын 04-нд хүүхэд чинь доошлохгүй байна гээд кесар хийж хүүг маань төрүүлсэн.

Хүү минь одоо зургаан сартай ч их жижигхэн. Бүтэлттэй төрсөн гээд сэхээн амьдруулах тасаг руу авч явсан. Хүүтэйгээ дөрөв хоногийн дараа уулзсан. Эмч нарын буруутай үйлдлээс болоод хүү маань зургаан сартай мөртлөө, хоёр сартай хүүхэд шиг жижигхэн байна.

Толгойгоо даахгүй, нүд нь солир, ээжийгээ харж, мэдрэхгүй байгаа. Би бүх эмчийг буруутгаагүй. Тухайн үеийн тасгийн эмч болон н.Оргилсайхан, .н.Мядагмаа эмч сэтгэл гаргасан бол миний хүү эрүүл саруул байх байсан, жаахан ч гэсэн сэтгэл гаргасан хүн бол өнөөдөр би энд ингээд суухгүй гэдгээ хэлж байсан юм.