Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2023.04.17 13:05
2814
ХУД-ийн Улсын бүртгэлийн албан тушаалтан “үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгнө” гэж бусдаас хахууль авчээ

АТГ-аас эрүүгийн 834 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 815 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 3 мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд эрүүгийн 2, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт нийт 20 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

- “Д”, “Г” нар нь бүлэглэн өөртөө давуу байдал бий болгох зорилгоор “Г”-т албаны чиг үүрэг, бүрэн эрхтэй нь холбогдуулан хахууль өгсөн гэх;

- Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан тушаалтан “М” нь “амины орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгнө” бусдаас хахууль авсан гэх;

- Ховд аймгийн Жаргалант сумын удирдах албан тушаалтан “Т” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;

- ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны албан тушаалан “Т” нь албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа бусдаас хахууль авсан гэх;

- “Г” нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгосон гэх;

- Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Дархан-Уул аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч “Г”-т сар бүр хахууль өгсөн гэх;

- Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан “Г” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэх хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ.