Иргэн А /сэтгэцийн өөрчлөлттэй/ нь Ховд аймгийн Булган сумын Баянсудал багийн “Мэргэн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 385 км, сумын төвөөс баруун хойд зүгт 25 км/-т энэ сарын 15-ны 19:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газар иргэн сураггүй алга болсон тухай дуудлагыг хоёр хоногийн дараа буюу энэ сарын 17-ны өдрийн 11:28 цагт хүлээн авч, Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн, орон нутгийн иргэдтэй хамтран тус багийн Мэргэн-Уул, Баруун-Ураа, Зах-Ус, Цагаантүнгэ, Цоохор нуур, Цоохор нуурын баруун хөвөө гэдэг газруудаар 120 км-т эрэн хайх ажил зохион байгуулсан байна. Эрэн хайх ажиллагаа өнөөдөр үргэлжилнэ.