Д.Зоригтбаатар захиралтай Бүрэн өргөө ХХК нь 2018 онд Хан-Уул дүүргийн 25-р хороонд Цагаан хаалга цогцолбор барьж эхэлсэн ба иргэдээс байрны захиалга авсан. 500 гаруй өрх захиалга өгч 80 хувь нь төлбөрөө бүрэн төлсөн хэдий ч өдгөө 5 жилийн хугацаа өнгөрч байгаа боловч нэг ч иргэн байрандаа орж чадаагүй байгаа юм. Эл асуудлын хүрээнд хохирсон иргэд суулт зарлаж. эсэргүүцлээ илэрхийлэн 13 дахь хоног дээрээ явж байна.
Иргэдийн төлөөллөөс хэвлэлийн хурал хийж цаашид тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийллээ.
Хохирогч" Гэрээнээс харахад ихэнх айл төлбөрөө 100 хувь төлсөн байна. Бидний зүгээс барилгын ажил 80 хувьтай явж байгаа бол улсын бүртгэлд бүртгүүлж хянуул гэдэг шаардлагыг тавьсан. Зөвшөөрлийг нь олгосон 12 байгууллага яагаад өнөөдөр хяналт тавихгүй байна вэ гэдэг дээр гайхаж байна.
Бид холбогдох бүх байгууллагад хүсэлт өгсөн боловч иргэн, компани хоёрын асуудалд оролцохгүй, хамаагүй гэдэг тайлбарыг өгч байна.
Ялангуяа барилга хот байгуулалтын яам хамаагүй гэдэг хариулт өгч байна. Бид төртэй ард түмэн боловч үнэхээр иргэдээ анхаарддагүй юм байна. Тийм учраас бид аргаа бараад нойтон өлсгөлөн зарлаж эхэллээ.
Д.Зоригтбаатарын зүгээс хэлэхдээ та нараас болоод би санхүүгийн асуудлаа шийдэж чадахгүй байна, тийм учраас энэ төслөө албан ёсоор зогсооно, гэрээгээ цуцална гэж хэлсэн. Энэ барилгыг царцаах юм бол бид хаана амьдрах юм бэ?
Барилгыг царцаахгүйгээр төр засаг анхаарч үзээч ээ гэж хүсэж байна. Д.Зоригтбаатар бол би хууль шүүхээр явья тэр нь надад илүү амар байна гэсэн албан бус хариулт өгсөн. Хангарьд борлуулалтын компани, Бүрэн өргөө ХХК хоёр бол найзуудын харилцаагаар борлуулат хийсэн. Бид нийт 45 тэрбум төгрөг төлсөн. Тухайн төсөл 25 тэрбум төгрөгөөр хийгдэх төлөвлөгөөтэй байхад бидний төлсөн мөнгө хаана байна вэ гэдэг асуудал гарч ирж байна. Одоо бид төр засаг анхаарлаа хандуулахыг л хүлээж байна" гэв.
Шууд дамжуулалт үзэх: