Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.04.21 16:21
762
Иргэдийн хөдөлгөөнд саад учруулж буй ТҮЦ-нүүдийг нүүлгэж эхэлжээ

Иргэдийн зорчих хөдөлгөөнд саад болсон ТҮЦ-нүүдийг нүүлгэх ажлыг дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын алба хаагчид болон Хороодын Засаг дарга Ажлын албаныхан хамтран зохион байгуулж байна.

Дүүргийн Засаг даргын “Зөрчил арилгах арга хэмжээ авах тухай” А/147 дугаар захирамжийн хүрээнд өнөөдөр “Өргөө-1” автобусны буудлаас Е-Март худалдааны төвийн уулзвар хүртэлх хүртэл явган зам дагуу байршуулсан 23 түргэн үйлчилгээний цэг (ТҮЦ)-ийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Мөн нүүлгэсэн ТҮЦ-ний байршлуудад “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-ын зам талбайн цэвэрлэгчид цэвэрлэгээ хийж, тасалсан цахилгаан утасны аюулгүй байдлыг хангах ажлыг Хэрэглэгчдэд үйлчлэх төв болон 13-р хорооны Ажлын алба, олон нийтийн байцаагчид хариуцан ажиллаж байна.