Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2023.04.22 14:28
17902
12 настай охиныг хээр хүчиндэх гэж байсан этгээдийг үйлдэл дээр нь баривчилжээ!

Сэрэмжлүүлэг!

Бага насны охидтой фэйсбүүк хуудсаар танилцаж, улмаар нүцгэн зураг, бичлэгийг нь хуурч аваад бэлгийн харьцаанд орохыг шаарддаг этгээдийг цагдаагийн албан хаагчид үйлдэл дээр нь саатуулжээ.

Тодруулбал, тухайн этгээд нь өчигдөр Налайх дүүрэгт зургадугаар ангийн сурагч охиныг өөрийн приус маркийн автомашинд суулган, хээр аваачиж хүчиндэх гэмт хэрэг үйлдэх гэж байх үед нь цагдаагийн алба хаагч таслан зогсоож, баривчилсан байна.

Шалгалтын явцад тухайн этгээд нь гар утас, фэйсбүүк чатаар олон охидтой харилцаж, мессеж бичсэн нь илэрчээ.  Үүгээр зогсохгүй гурван охиныг дарамтлан бэлгийн харьцаанд  орохыг шаардсан чат илэрсэн байна. Цагдаагийн байгууллагаас тухайн этгээдийг ялладагчаар татаж, цагдан хорьжээ.

Сэрэмжлүүлэг: Бага насны охидыг бэлгийн дарамтанд оруулж, хүчиндэх энэ төрлийн хэрэг сүүлийн жилүүдэд олширч байна. Цагдаагийн байгууллагаас охидын ирээдүйг хамгаалан, гэмт этгээдүүдийг илрүүлж байгаа ч эцэг, эхчүүд охиддоо тавих хяналтаа сайжруулах шаардлагатай!

Ялангуяа бага насны охидынхоо цахим хэрэглээнд хянадт тавьж, ямар хүнтэй харилцаж байгааг нь асууж, элэн далангүй ярилцаж гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх нь чухал юм!