Дураараа, дүрэмгүй зорчдог жолооч нартаа зориулж Нийслэлээс нэгдүгээр эгнээг тусгаарлах хашлага хийв. Таван шараас офицеруудын ордон хүртэл хийгдэх уг ажилт зориулж 906 сая төгрөгийг төсөвлөжээ.
Тусгаарлах хашлага хийснээр нэгдүгээр эгнээгээр дүрэмгүй давхих жолоочдоо журамласан ч иргэд хаанаас такси барих вэ гэдэг асуудал хөндөгдөж байна. Зөвхөн тусгай зөвшөөрөлтэй такси л нэгдүгээр эгнээгээр зорчих боломжтой.
Улаанбаатар хотын хэмжээнд тусгай зөвшөөрөлтэй 300 орчим такси бий.
Иргэд 20-30 минут гараа өргөж байна, такси зогсохгүй байна зэргээр Нийслэлээс хийсэн бүтээн байгуулалтад бухимдалтай байна.
Замын голд зогсоод гараа өргөх үү, эсвэл нэгдүгээр эгнээндээ тусгай зөвшөөрөлтэй такси ирэхийг хүлээж хэдэн минут ч хамаагүй хүлээх үү гэдэг сонголт л үлдэж байгаа бололтой...
Шинэхэн бүтээн байгуулалт эхнээсээ сүйдэж байна. Мал шиг дураараа бэлчих жолоочдоо тусгаарлах энэ хашлага хэр удаан настай вэ?