Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.04.22 15:13
3467
Сурагчид хорт хавдартай багшдаа туслахаар хавчуургатай талх, кекс хийж зарж байна

Сурагчид хорт хавдартай багшдаа туслахаар хавчуургатай талх, кекс хийж сургууль дээрээ зарж байна. 
Тодруулбал, Дархан-Уул аймгийн 16-р сургуулийн 11-р ангийн сурагчид хүнд өвчнөөр өвдсөн багшдаа туслахаар хавчуургатай талх болон кекс хийж зарж байна.
Тэд хичээлийнхээ завсарлагааны цагаар өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнүүдээ хэдэн баг болж хуваагдаад өөр өөр байршилд зарж байна. 

Тэдний багшийг Ж.Отгонцэцэг гэдэг бөгөөд бага ангийн багш мэргэжилтэй. Мэргэжлээрээ 35 жил ажиллаж олон арван хүүхдийг эрдмийн гараанд хөтөлжээ. Тэрбээр хавсарсан хэлбэрийн хорт хавдартай хэмээн оношлогдсон бөгөөд хоёр хүүхэдтэй өрх толгойлсон ээж юм.

Түүний өвчин БНСУ-д эмчлэгдэх боломжтой ч эхний ээлжинд 70-80 сая төгрөгийн эмчилгээний зардал төлөх хэрэгцээ шаардлага үүсээд байгаа юм байна.

Хандивын данс: Хаан банк-5055347589, Жигмэдийн Отгонцэцэг