Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2023.04.22 19:11
2038
Улсын начин Э.Сумъяабат улс, аймагт анхны түрүүгээ хүртэв

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.

Барилдаанд улсын аварга О.Хангай, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Н.Жаргалбаяр, Ц.Одбаяр, улсын харцага Ш.Уламбаяр, Ц.Мөнхбаяр, Г.Бадрах тэргүүтэй 256 бөх уран мэхийг уралдуулан барилдснаас Булган аймгийн Орхон  сумын харьяат улсын начин Энхбатын Сумъяабат түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга Оргихын Хангай үзүүрлэлээ.

Их шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын заан Нэгдэлийн Жаргалбаяр, Увс аймгийн Тэс сумын харьяат улсын харцага Цэдэндоржийн Мөнхбаяр, дунд шөвгийн наймд улсын арслан Р.Пүрэвдагва, улсын начин Б.Даваа-Очир, аймгийн хурц арслан Т.Пүрэвсүрэн, аймгийн арслан Д.Ням-Очир нар шалгарав.