Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.04.24 14:28
562
Ж.Тамир: Төрийн ордны ногоон хашааг удахгүй гантиг чулуугаар бүрнэ

Шүүмжлэл дагуулсан Төрийн ордны “шинэ ногоон хашаа”-ны талаар Төр, засгийн тохижилт үйлчилгээ эрхлэх газраас  мэдээлэл хийлээ.

Ж.Тамир: “Өнгөрсөн 12 дугаар сард болсон жагсаалын үеэр нэлээн хэдэн хашаа эвдэрсэн. Эвдэрсэн хашаа гадагшаа унавал явган хүн, дотогшоо унавал төрийн ордонд ажилладаг ажилчдын машин, эд хөрөнгө дээр унаж эвдрэх эрсдэлтэй байсан учраас хашааг яаралтай засах шаардлага гарсан.

Хуулийн хүрээнд “Ган металь хаус” ХХК-тай гэрээ байгуулж гуравдугаар сарын 24-нд ажил эхэлсэн. Гүйцэтгэгч компани хугацаандаа хашааг барьж дуусгаагүй. Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда энэ сарын 24-26-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхтэй холбогдуулан яаравчлан ногоон өнгөөр будсан.

Хаалганы хувьд Монгол гэрийг дуурайлгаж хийсэн. Явган хүний замаас нэг см ч авахгүй. Удахгүй гантигаар бүрж дуусгана” гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: