Б.Батчимэг
Сэтгүүлч
Нийгэм
2023.04.24 18:45
9237
Сэрэмжлүүлэг: 16 настай охинтой цахимаар танилцан уулзаж, бэлгийн хүчирхийлэл үйлджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-ны өдөр 16 настай охиныг цахим сүлжээгээр танилцсан этгээд нь хүчиндсэн хэрэг гарсан байна.

БГД-ийн 20 дугаар хороонд байрлах төвийн ,,, тоотод фэйсбүүкээр танилцсан эрэгтэйтэй тус охин уулзах үед уг жигшүүрт хэрэг үйлдэгджээ. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм.

Иймд, Эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдүүдээ байнгын хараа хяналттай байлгах, охид эмэгтэйчүүд цахимаар танилцсан үл таних хүнтэй уулзахгүй байхыг анхааруулж байна!